Утас: +976 7515-3000

И-мэйл: info@gtm.mn

БИДНИЙ ТУХАЙ

“ГЛОБАЛ ТАЛЕНТ МЕНЕЖМЕНТ” ХХК нь 2019 онд үүсгэн байгуулагдсан ба бид хүний нөөцийн менежментийн цогц үйлчилгээг үзүүлдэг.

Бид үйлчилгээгээ шинэ, дэвшилтэт технологи ашиглан боломжит үнэ, хүртээмжтэй хэлбэрт хөрвүүлэн олон нийтэд хүргэж нийгмийнхээ тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулдаг. Манай байгууллага өөрийн үйл ажиллагаандаа Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, менежментийн зөвлөх үйлчилгээнд зориулсан удирдамж ISO 20700:2017 зэрэг олон улсын стандартын шаардлагыг хангаж Франц улсын Афнор Группээс стандартын зөвлөх үйлчилгээ болон сургалт явуулах чиглэлээр гэрчилгээжсэн байгууллага юм.

ЧАНАРЫН БОДЛОГО

“ГЛОБАЛ ТАЛЕНТ МЕНЕЖМЕНТ ” ХХК нь холбогдох хууль тогтоомж болон Олон улсын стандартуудын хүрээнд, хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ, КОНТЕНТ БОЛОН СУРГАЛТУУДЫГ чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц чадварлаг зөвлөх, сургагч багш, манлайлагчдыг бэлтгэх, хөгжүүлэхийн төлөө менежментийн тогтолцоогоо тасралтгүй сайжруулан ажиллана гэсэн чанарын бодлого баримтална.

Үнэт зүйлс

Хүнлэг байдал
Мэргэжлийн үйлчилгээ
Мэргэжлийн ёс зүй
Чадварлаг баг
Урт хугацааны хамтын ажиллагаа
<lИнноваци, тасралтгүй сайжруулалт

Зарчим

Бид алхам тутамдаа мэргэжлийн ёс зүйг чандлан баримталдаг.
Бид бүхий л оролцогч талуудын эрх ашгийг эрхэмлэдэг.
Бид бусдыг хүндэтгэн харилцдаг.

Эрхэм зорилго

Бид үйлчилгээгээ шинэ, дэвшилтэт технологи ашиглан боломжит үнэ, хүртээмжтэй хэлбэрт хөрвүүлэн олон нийтэд хүргэж нийгмийнхээ тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах нь бидний өглөө бүр ажлаа аз жаргалтайгаар эхлүүлэх шалтгаан юм.

Бидний уриа

Чанар, үр дүн бидний бахархал

Зөвлөх үйлчилгээ үзүүлсэн байгууллагын тоо
0
ISO 30400 багц стандартын сургалтад хамрагдсан оролцогчид
0
Бэлтгэгдсэн дотоод Аудиторууд
0
ISO 30400 Сургалтад хамрагдсан байгууллагын тоо
0
Хувь хүний хөгжлийн сургалтад хамрагдсан суралцагчид
0

Үр ашиг

Бид хамгийн бага зардлаар хамгийн их үнэ цэнийг
үйлчлүүлэгчдэдээ хүргэдэг. ​

Нийгэм дэх нөлөөлөл

Бид үйлчилгээгээ бүгдэд хүртээмжтэй
хэлбэрээр үзүүлэхийг зорьдог. ​

Тасралтгүй сайжруулалт

Бид салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагуудыг
үргэлж судалж, үйл ажиллагааныхаа хүрээг тэлэхийг эрмэлздэг.​

Урт хугацааны хамтын ажиллагаа:

Бид бүхий л оролцогч талуудын эрх ашгийг нэн
тэргүүнд тавьж, урт хугацааны хамтын
ажиллагааг чухалчилдаг. ​

Бид бүхий л хамтран ажиллагч байгууллагуудынхаа эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, урт хугацааны хамтын ажиллагааг чухалчилдаг.
Explore
Drag
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.