Байгууллагад тулгамдаж буй асуудал бэрхшээлүүдийн учир шалтгаан, нөхцөл байдлыг таньж оновчтой удирдах стратегийн чиглэлийг тодорхойлоход тусална.

Бид хүний нөөцийн менежментийн 14 чиг үүрэг болон ISO 30400 багц стандартын 7 стандарт тус бүрээр зөрүүгийн шинжилгээг хийж гүйцэтгэдэг. Зөрүүгийн шинжилгээг хийснээр байгууллагын одоо байгаа болон хүрэх шаардлагатай төвшин, эдгээрийн хоорондын зөрүү, сайжруулах шаардлагатай чиглэлүүдийг оновчтой тодорхойлж өгнө.

Бид байгууллагын соёлын судалгааг хийхдээ Ким Камерон болон Роберт Күйн нарын боловсруулсан Байгууллагын соёлын үнэлгээний аргачлалыг (OCAI) ашигладаг. Тус аргачлал нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөн одоогоор 10,000 гаруй байгууллагад ашиглагддаг ба байгууллагын соёлын 4 төрөлд хуваан одоо байгаа болон хүрэхийг хүссэн төвшин хоорондын зөрүүг тодорхойлж өгдөг.

Бид ажилтнуудын энгэйжмент болон сэтгэл ханамжийн судалгаандаа Дэсишнвайс компанийн боловсруулсан судалгааны аргачлалыг ашигладаг. Тус аргачлал нь судалгаанд суурилсан асуултуудын тусламжтайгаар ажилтнуудын энгэйжментийн ерөнхий төвшин, энгэйжмент болон сэтгэл ханамжид нөлөөлдөг хүчин зүйлсүүдийг тодорхойлоход тусалдаг.
Та мэдээллээ үлдээн бидний үйлчилгээний талаарх шинэ мэдээллийг цаг алдалгүй авч байгаарай.
Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, 71 дүгээр байр, 203 тоот
+(976) 7515-3000
+(976) 9910-6077
info@gtm.mn
©GLOBAL TALENT MANAGMENT LLC
Adding {{itemName}} to cart
Added {{itemName}} to cart